ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТийн талаарх мэдээлэл
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн Сангаас хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Бодлогод залуусын хяналт ТББ нь “Залуус сонгуулийн амлалтыг хянах нь" төслийг 2021-2022 онд хэрэгжүүллээ.
Хөтөлбөр нь:
Дэлгэрэнгүйг:
ДАТА БАНКНЫ ХҮРЭЭ
Толилуулж буй энэхүү ДАТА БАНК нь эмэгтэйчүүд, залуучуудын "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-д тулгамдаж буй зарим асуудлаар хязгаарлагдаж буйг цохон тэмдэглэе. Тодруулбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2016 онд нийтэлсэн "Хүний хөгжлийн илтгэл"-д тулгуурлан дата банкны асуудлын хүрээг тодорхойлж, 2020-2024 онд УИХ-д суудалтай 4 нам болон засгийн газрын мөрийн хөтөлбөрийг түүвэрлэн, холбогдох статистик мэдээллүүдийг интерактив-визуал хэлбэрт орууллаа. Мөн 2021-2026 онд ажиллах Ерөнхийлөгчийн сонгуулийн амлалтыг түүвэрлэв. Эдгээр интерактив дүрслэлүүд нь 2024 онд сонгууль болоход ахиц дэвшил, өөрчлөлтийг бий болсон эсэх, сонгуулийн амлалт хэрэгжсэн эсэхийг харуулж чадах, "объектив" баримт болж чадна гэж найдаж байна. Мөн дараагийн сонгууль болох хүртэл хугацаанд бид тодорхой амлалт, мөрийн хөтөлбөрийг сонгон авч хэрэгжилтэнд нь хяналт тавих "Сонгуулийн амлалтын хяналт" залуучуудын иргэний нийгмийн сүлжээгээр дамжуулан өдөр дутмын хяналтыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн бид сар дутмын онлайн сонин, дүн шинжилгээ, намуудын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг хянахад чиглэсэн хяналт, мониторинг зэрэг нотолгоонд суурилсан арга зүйгээр ажиллах болно. Бидний цаашдын хүсэл, зорилго бол илүү олон төрлийн дата, дүн шинжилгээг агуулсан мэргэжлийн эх сурвалж болон хөгжих юм. Мөн бусад иргэний нийгмийн байгууллагууд маань өөрсдийн мэргэшсэн чиглэл бүрээр сонгуулийн амлалтыг хянах ДАТА САН хөгжүүлж, улс төрийн намуудын хөгжил, төлөвшлийг дээшлүүлэхэд хувь нэмрээ хамтран оруулахыг уриалж байна. ДАТА БАНКЫГ ашиглах заавар
Дата банк нь 1-т амлалт буюу мөрийн хөтөлбөрийн түүвэр, 2-т асуудлын дүрслэл, 3-т амлалтын хяналт гэсэн үндсэн гурван бүлгээс бүрдэж байна. Ийнхүү бүлэг тус бүрийг гурван хэсэгт ангилж хоорондоо уялдаа холбоотой, бие биерүүгээ шилжих боломжтойгоор мэдээллүүдийг байршуулсан. Энэхүү дата банкинд байршсан бүхий л интерактив дүрслэлүүдын дор холбогдох зааварчилгаа, нэр томъёо, тайлбар, дүн шинжилгээ зэрэг мэдээллийг боловсруулан хүргэхийг зорьсон. Мөн дүрслэл бүрийг зураг, PDF, эксэл зэрэг форматаар татан авах боломжтой. Эрхэм зочин таны хувьд өөрийн сонирхож буй цонхон дээр даран холбогдох мэдээллүүдийг татан авч, дүрслэл бүрийг тоглуулан туршиж, ДАТА БАНКыг хэрхэн сайжруулах санал, бодлоо бидэнд хандан ирүүлээрэй. Бидний хувьд энэхүү дата сангаа тасралтгүй шинэчилж, дүн шинжилгээ, нөлөөллийн цогц эх сурвалж болгон хөгжүүлэх чин хүсэлтэй билээ. ДАТА БАНКНЫ ТАЛААРХ САНАЛ, ЗӨВЛӨМЖ ирүүлэх
|