Иргэдээс төр хүрэх аялал
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль саяхныг хүртэл хувцасны өлгүүрийн хэсгийг спорт заалны зориулалтаар ашиглаж ирсэн.
Харин тус сургуулийн төгсөгч Үүрийнцолмон 16 настайдаа стандарт спорт заал бариулах үйл явцад сурагчдаа төлөөлөн оролцжээ. Тэрээр сурагчид, эцэг эх, сургуулийн захиргаатайгаа хамтран төрд саналаа хүргүүлж, удаан хугацааны турш хүсэн хүлээсэн шинэ спорт заалаа хүлээн авсан юм.
Харин тус сургуулийн төгсөгч Үүрийнцолмон 16 настайдаа стандарт спорт заал бариулах үйл явцад сурагчдаа төлөөлөн оролцжээ. Тэрээр сурагчид, эцэг эх, сургуулийн захиргаатайгаа хамтран төрд саналаа хүргүүлж, удаан хугацааны турш хүсэн хүлээсэн шинэ спорт заалаа хүлээн авсан юм.
Бүгдээрээ Үүрээтэй хамт "Иргэдээс төр хүртэлх аялал"-д гарах уу?
|
ЭХНИЙ ЗОГСООЛ...
Сурагчдын дунд хүлээлт өндөр байсан спорт заал бариулах ажилд эцэг эхчүүдээ уриалан оролцсон Б.Ганбат ах бидэнтэй хамгийн түрүүнд уулзлаа.
“Түмний төлөө зүтгэсний үр дүн нь гардаг юм билээ” |
Зургийн тайлбар: Эцэг эхчүүдийн хурлын тэмдэглэл
ДАРААГИЙН ЗОГСООЛ: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61 ДҮГЭЭР СУРГУУЛЬ
Анх 2012 онд эхэлсэн стандарт спорт заал барих барилгын ажлыг хөлд орж яваа хүүхэд гэж үзвэл түүнд тулах аав, халамжлах ээж хэрэгтэй.
Тэдний нэг нь 61 дүгээр сургуулийг 12 жил удирдаж буй захирал А.Мөнхчимэг. Цар тахалтай холбоотойгоор сурагчид шинэ спорт зааландаа удаан хичээллэж чадаагүй ч хүүхдүүд маш их хөөртэй байсныг тэр дурдсан юм. Сурагчдынхаа хүсэл сонирхол, эрхийн төлөө тэдэнтэй хамтран энэхүү асуудалд гар бие оролцсон түүнтэй стандарт спорт заалтай болсны дараа гарсан өөрчлөлт, өмнө нь сургуулийн нөхцөл байдал ямар байсан тухай ярилцлаа. |
"Өмнөх үеийн төгсөгчид биеийн тамирын хичээлд стандартын дагуу орж байгаагүй." |
АЯЛАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ЗОРИВ
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн стандарт спорт заалны ажил баригдаагүй удсан шалтгаан, төрийн зүгээс ямар арга хэмжээ авсан зэргийг “Нийслэлийн боловсролын газар,” “Барилгын хөгжлийн төв” гэсэн төрийг төлөөлөн ажилладаг байгууллагуудын мэргэжилтнүүдтэй уулзаж, тодруулав.
АЯЛЛЫН ШИНЭ ЗАМ: ЭРХЭЭ МЭДЭЖ, ОРОЛЦООГ САЙЖРУУЛЪЯ
|
Биеийн тамирын хичээл нь зөвхөн бие бялдрын хөгжлийг дэмждэггүй аж. АНУ-ын эрдэмтдийн хийсэн ахлах сургуулийн сурагчдын дундах судалгаагаар сурагчид биеийн тамирын хичээлд тогтмол хамрагдсанаар сурлагын чанар зургаан хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Тиймээс биеийн тамирын хичээл нь бие бялдрыг дэмжээд зогсохгүй оюун ухааны хөгжилд эерэгээр нөлөөлдөг байна. "Тэгэхээр хүүхэд бүрт стандартын спорт танхимд суралцах ёстой юу?" гэсэн асуулт төрөв.
Энэ талаар “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн Зохицуулагч Д.Тунгалаг эгчээс тодруулав.
Энэ талаар “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн Зохицуулагч Д.Тунгалаг эгчээс тодруулав.
Хүүхэд бүр эрх тэгш орчинд суралцах ёстой. Энэ бол төрийн үүрэг юм. “Спорт заал нь зайлшгүй байх ёстой сургалтын стандарт орчин учраас бүх хүүхдүүд тэгш орчинд суралцах эрхтэй.
Идэвхтэй хөдөлгөөн хийснээр хүүхэд стресс, түгшүүрээс ангижирч, уур бухимдлаа эерэгээр гаргах аргад суралцахаас гадна ой тогтоолт сайжрах, анхаарал төвлөрөхөд нөлөөлдгийг эрдэмтэд баталсан. Мөн спортоор хичээллэх нь хувийн зохион байгуулалт сайжрах, өөртөө итгэх итгэл нэмэгдэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өөрийгөө хянах чадварт давхар суралцдаг учраас ирээдүйн зорилгоо тодорхойлоход ч чухал нөлөөлөх юм” гэв. |
Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний статистикийн хороо “Биеийн тамир спортын салбарын танилцуулга” 2019 оны тайлан
|
Энэ бол төрийн үүрэг учраас хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй юм. Мөн “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”, “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлтийн дүрэм” зэрэгт спорт заал, эрүүл мэндийн боловсролын тухай тодорхой заасан байдаг. Тухайлбал, энэхүү бодлого, арга хэмжээ нь бүх шатны биеийн тамир, спортын байгууллага болон төр, хуулийн этгээд, иргэний нэгдмэл үйл ажиллагаа, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлаар хэрэгжих болно.
АЯЛЛЫН ДҮГНЭЛТ:
Энэ хүрээд Үүрээгийн аялал дууслаа. Үүнээс бид ижил зорилготой хүмүүс нэгдвэл хэрхэн бодит үр дүнд хүрч болохыг харж байна.
Хэрвээ 61 дүгээр сургуулийн хамт олон санал хүсэлтээ хэлж, тууштай зүтгээгүй бол олон хүүхдийн эрх зөрчигдөж, цаашлаад бие махбодод нь хохирол учирч болох байсныг үгүйсгэхийн аргагүй юм.
Тиймээс ямар нэгэн асуудал тулгарч байгаа бол төрд дуу хоолойгоо илэрхийлж, бага гэлтгүй үр дүнтэй, бодит алхам хийх чухал гэдгийг энэхүү түүхээрээ дамжуулан эрхэм уншигчидаа уламжлахыг хүссэн юм. |
Та болон таны эргэн тойронд асуудлаа дотроо тээн, хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүн байвал энэхүү аяллаас сурсан зүйлсээ танд зөвлөж байна.
Багийн гишүүд: Б.Хишигжаргал, Г.Нямсүрэн, О.Үүрийнцолмон, Б.Оюун-Эрдэнэ