БИд 5 нас хүрлээ
Бодлогод залуусын хяналт ТББ нь бодлого боловсруулах үйл явцад оролцох залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор 2014 оноос эхлэн идэвхтэй ажиллаж буй залуучуудын байгууллага юм. Манай байгууллагын ажлын алба, удирдах зөвлөлд нь залуучууд ажилладаг онцлогтой.
Манай байгууллага залуу сэтгүүлч, хуульч, оюутан, судлаач, төр, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллага гэх мэт олон талт төлөөлөлтэй хамтран ажилладаг.
Хэрэгжүүлж буй онцлог үйл ажиллагаанаас дурдвал:
Манай байгууллага залуу сэтгүүлч, хуульч, оюутан, судлаач, төр, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллага гэх мэт олон талт төлөөлөлтэй хамтран ажилладаг.
Хэрэгжүүлж буй онцлог үйл ажиллагаанаас дурдвал:
- 2017 оноос “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлаг, Хууль зүйн яамны хамтарсан төсөл болох “Иргэдийн оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь “Сайн засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах бөгөөд залуу сэтгүүлчдийг засаглал, хуулийн асуудлаар мэргэшин ажиллахад нь дэмжлэг үзүүлэх” юм. Тэд энэ хөтөлбөрийнхөө хүрээнд 80 гаруй залуу сэтгүүлчдийг чадавжуулан, төгсөгчдийн холбоо байгуулан хамтран ажиллаж байна.
- Монгол Улсын парламент болон ерөнхийлөгчийн 2016, 2017 оны сонгуулиудад иргэний нийгмийн ажиглалтыг бусад залуучуудын ТББ-тай хамтран зохион байгуулсан байна. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийг хийжээ. Ийнхүү 2018 оноос эхлэн залуучуудын улс төрийн оролцоо, боловсролыг нэмэгдүүлэх, улс төрийн намуудын хариуцлагыг нь дээшлүүлэхэд нөлөөлөх зорилготой “Улс төр ба Мөнгө” хөтөлбөрийг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэй хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд залуучуудын мэтгэлцээн, залуу гудамжны явуулын үзэсгэлэн, үе тэнгийн сургалт гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Мөн тэд “Улс төрийн намын тухай хууль”-ийг шинэчлэхэд идэвхтэй нөлөөлөн ажиллаж байна.
- Орон нутаг болон үндэсний түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Залуучуудын иргэний оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сурагч болон оюутнуудаас бүрддэг “Залуусын давлагаа клуб”-ыг ажиллуулж байна. Мөн Монголын Хүний эрхийн үндэсний комисс, Английн Equal Rights Trust-ийн хамтарсан Европын холбооны санхүүжилт бүхий “Эрх тэгш нийгмийг хүүхэд, залууст”бичил төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь гэр хорооллын хүүхэд, залуучуудын асуудлыг судалж, орчныг нь сайжруулахад нөлөөлөх зорилготой юм.
- 2017 онд “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” батлагдахад нөлөөллийн үйл ажиллагаа, сургалт, судалгааг зохион байгуулж, бусад иргэний нийгмийн залуучуудын байгууллагуудтай хамтарч ажилласан туршлагатай.