Энэрэл эрсэн эх түүхийн музей
|
Монголд гуравхан байдаг тарбозаврын ховор олдвор, жуулчид татах ёстой өв соёл хуучирсан барилгатайгаа хаалттай устах аюулд ороод байна. Энэ талаар сэтгүүлч Б.Янжмаа би “Энэрэл эрсэн эх түүхийн музей” сурвалжлагаа хүргэж байлаа.
Уг нийтлэл уншигчдад хүрснээр Аймаг орон нутгийн удирдлагууд болон салбарын сайд Я.Батсуурь нөхцөл байдалтай газар дээр нь танилцан тодорхой асуудлуудыг шийдвэрлэн шинэ байрны зураг төслийн ажил 2017 онд эхэлж, 2019 онд дууссан. Энэ бол сэтгүүлчид оролцоотой байснаар тулгамдаж буй асуудлыг шийдэж болохыг харуулсан жишээ юм. |
|
Д.Маахүү: Олон жил хүлээсэн эх түүхийн музей “шинэ байрны зураг төсөл”-тэй боллоо
Түүх, угсаатны зүй, байгалийн музейн захирлаар ажиллаж байсан Д.Маахүү
-Түүхийн музейгээр салбарын сайд зочлоод явсан. Асуудал тавьж уламжласан уу?
- 2016 онд салбарын сайд Я.Батсуурь ирж нийгмийн салбарын бүх ажилчидтай уулзаж санал бодлыг нь сонссон. Угсаатны түүхийн музей, Байгалийн түүхийн музейгээр ороод ажилтай уулзан, барилгын байр байдалтай танилцсан. Энэ үеэр шинэ барилгатай болгож өгөөчээ гэсэн санал хүсэлтийг өөрийн биеэр тавьсан. Бид нарын хүсэлтийг сайд хүлээж авсан. Эргэж холбогдоно гэдгээ хэлсэн дээ. |
-Аймгийн түүхийн музей улсдаа нэлээд дээгүүр орох олон үзмэрүүдтэйгээр бусдаас илүү ялгарах байх?
-Тийм шүү. 10 мянга гаруй үзмэртэй, хоёр музейтэй. Угсаатны түүхийн музей 40 гаруй жил болсон бол Байгалийн түүхийн музей 37 жил болж байна. Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулахад их хүндрэлтэй болсон. Хэдэн үе дамжигдаж ирсэн эртний үүх түүх, соёлын үнэт үзмэрүүд устаж үгүй болоход бэлэн байгаа тул анхааралдаа аваачээ гэдгийг асуудлыг хөндөн тавьсан. |
-Хүсэлтийн хариу ирсэн үү?
-Хараахан ирээгүй байгаа. Бидний хүсэлтийг судалж үзнэ гэсэн. Аймгийн удирдлагуудад шинэ музейтэй болгох асуудлыг таван жил уйгагүй хөөцөлдөж байна. Бүх асуудал нь бэлэн болдог ч хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй юм. Яагаад гэхээр соёл урлагийн байгууллагуудыг хойш тавьж, сургууль цэцэрлэгийн асуудлыг өмнөө тавьдаг тийм нэг жишиг тогтчихжээ. Манайх 15 ажилчинтай чадлынхаа хэрээр зүтгэж ажиллаж байна. |
Б.Эрдэнэхуяг: МУЗЕЙН ЗУРАГ ТӨСӨЛ ГАРСАН Ч ТӨСӨВГҮЙН УЛМААС БАРИГДАХГҮЙ БАЙНА
Музейн бүртгэл мэдээллийн санч Б.Эрдэнэхуяг
|
|
Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 11 дугаар сарын 8-ны өдрийн 347 дугаар тушаалаар "Монгол улсын төрөөс баримтлах Соёлын бодлого", "Соёлын тухай хууль", "Соёлын өвийг хамгаалах тухай хуул"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын музейн сан хөмрөгийн дүрмийг шинэчлэн баталсан.
Аймгийн удирдлагуудад шинэ музейтэй болгох асуудлыг уйгагүй хөөцөлдөж, сонин хэвлэлээр нөхцөл байдлаа танилцуулсны үр дүнд шинэ байрны зураг төсөл гарсан ч хөрөнгө мөнгийг шийдэлгүй орхижээ. |
Соёл урлагийн байгууллагуудыг хойш тавьж, сургууль цэцэрлэгийн асуудлыг өмнөө тавьдаг тийм нэг жишиг тогтоод байна уу? |