Нэргүйн ДОЛЖИН
Сэтгэл судлаач мэргэжилтэй бөгөөд 2010 онд МУИС-ийг сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш мэргэжлээр төгсөж, 2012 онд магистрын зэрэг хамгаалсан. Нийгмийн сэтгэл судлал, өсвөр нас болон залуучуудын асуудлаар судалгааны ажил хийдэг.
Н.Должин нь Бодлогод залуусын хяналт ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн; 2009 оноос эхлэн Залуу лидер эмэгтэйчүүдийн клубын гишүүн; “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуусын аяны оролцогч; Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллын үндэсний сургалтын сургагч багш зэрэг сайн дурын ажилд оролцож байсан.
Тэрээр Сэтгэл судлалын үндэсний төвд 2010-2014 оны хооронд сэтгэл судлаач, ахлах сэтгэл судлаач; МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд сэтгэл судлалын тэнхимд дадлагажигч багшаар ажилладаг.