БОДЛОГОД ЗАЛУУСЫН ХЯНАЛТ
  • НҮҮР
    • ДАТА БАНК
  • БИД ХЭН БЭ?
    • БИД ХЭН БЭ?
    • БИДНИЙ ТҮҮХ
    • БИДНИЙ АЛСЫН ХАРАА
  • Бид юу хийдэг вэ?
    • Орон нутгийн төсвөө хянацгаая! >
      • Ковидийн төсөвт иргэд эргэлзэж байна.
      • Хариуцах эзэнгүй эвдэрсэн замаа эзэнтэй k
    • УЛС ТӨР БА СОНГУУЛЬ >
      • Сонгууль 2021: ХОМ
      • ИТХ-г судалсан нь
      • Саналаа өгөхөд бэлдсэн нь
      • ХУУЛИЙН МОНИТОРИНГ 2016-2019
      • 2020 оны сонгуулийн намуудын эцсийн тайлан
      • 2020 онд сонгогдсон гишүүдийн тайлан
      • СОНГУУЛЬ 2020: ЗАРДЛЫН ЯВЦЫН ТАЙЛАН >
        • МАН-аас нэр дэвшигчдийн зардлын явцын тай
        • АН-ын зардлын тайлан
        • Та бидний эвсэл зардлын тайлан
        • Зөв хүн электорат эвсэл зардлын тайлан
        • Шинэ эвсэл зардлын тайлан
        • Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл зардлын та&
        • Монголын ногоон нам зардлын тайлан
        • Ард түмний олонхийн засаглалын нам
        • Зон олны нам зардлын тайлан
        • Хөгжлийн хөтөлбөр нам зардлын тайлан
        • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам зардлын тайлk
        • Ард түмний нам зардлын тайлан
        • Ард түмнээ хайрлая нам зардлын тайлан
        • Гэр хороолол хөгжлийн нам зардлын тайлан
        • Дэлхийн монголчуудын нам
        • Их эв нам зардлын тайлан
        • Бие даан нэр дэвшигчдийн зардлын тайлан
      • Сонгууль 2020: Сайн дурын ажиглалт
    • ЗАСАГЛАЛД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО >
      • Нийтлэл >
        • Citizen 4: Худаг хүртэлх 2 жил
        • Positive: Иргэдээс төр хүртэлх аялал
        • Нийтийн эрх ашгийг хамгаалсан нь
        • dahinsergeegdsenhushuu
        • Баянхонгор аймгийн сэтгүүлчид >
          • Баянхонгор: Хөгжлийн бэрхшээл
          • Баянхонгор: Музейн барилга
          • Баянхонгор: Спорт заал
          • Баянхонгор: Огтонотой булаг
    • СУДАЛГААНЫ САН >
      • Эрх тэгш нийгмийг хүүхэд, залууст
  • БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
    • Сайн дурын ажил
  • НҮҮР
    • ДАТА БАНК
  • БИД ХЭН БЭ?
    • БИД ХЭН БЭ?
    • БИДНИЙ ТҮҮХ
    • БИДНИЙ АЛСЫН ХАРАА
  • Бид юу хийдэг вэ?
    • Орон нутгийн төсвөө хянацгаая! >
      • Ковидийн төсөвт иргэд эргэлзэж байна.
      • Хариуцах эзэнгүй эвдэрсэн замаа эзэнтэй k
    • УЛС ТӨР БА СОНГУУЛЬ >
      • Сонгууль 2021: ХОМ
      • ИТХ-г судалсан нь
      • Саналаа өгөхөд бэлдсэн нь
      • ХУУЛИЙН МОНИТОРИНГ 2016-2019
      • 2020 оны сонгуулийн намуудын эцсийн тайлан
      • 2020 онд сонгогдсон гишүүдийн тайлан
      • СОНГУУЛЬ 2020: ЗАРДЛЫН ЯВЦЫН ТАЙЛАН >
        • МАН-аас нэр дэвшигчдийн зардлын явцын тай
        • АН-ын зардлын тайлан
        • Та бидний эвсэл зардлын тайлан
        • Зөв хүн электорат эвсэл зардлын тайлан
        • Шинэ эвсэл зардлын тайлан
        • Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл зардлын та&
        • Монголын ногоон нам зардлын тайлан
        • Ард түмний олонхийн засаглалын нам
        • Зон олны нам зардлын тайлан
        • Хөгжлийн хөтөлбөр нам зардлын тайлан
        • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам зардлын тайлk
        • Ард түмний нам зардлын тайлан
        • Ард түмнээ хайрлая нам зардлын тайлан
        • Гэр хороолол хөгжлийн нам зардлын тайлан
        • Дэлхийн монголчуудын нам
        • Их эв нам зардлын тайлан
        • Бие даан нэр дэвшигчдийн зардлын тайлан
      • Сонгууль 2020: Сайн дурын ажиглалт
    • ЗАСАГЛАЛД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО >
      • Нийтлэл >
        • Citizen 4: Худаг хүртэлх 2 жил
        • Positive: Иргэдээс төр хүртэлх аялал
        • Нийтийн эрх ашгийг хамгаалсан нь
        • dahinsergeegdsenhushuu
        • Баянхонгор аймгийн сэтгүүлчид >
          • Баянхонгор: Хөгжлийн бэрхшээл
          • Баянхонгор: Музейн барилга
          • Баянхонгор: Спорт заал
          • Баянхонгор: Огтонотой булаг
    • СУДАЛГААНЫ САН >
      • Эрх тэгш нийгмийг хүүхэд, залууст
  • БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
    • Сайн дурын ажил
Picture

​ХУДАГ ХҮРТЭЛХ ХОЁР ЖИЛ

Жавар тачигнасан хүйтэн өдөр гартаа канистраа савлуулсаар Туул голыг зорино.
​
- "Ойр хавьд ус өгөх айл алга. Хэнийх ус өгч байна. Шланг нь хөлдөөгүй худагтай айл байна уу?” гэх яриа Гачууртын Баяндөхөм хэсгийн иргэд дунд байнга өрнөнө. Өдрийн ундны усаа залгуулах гэж айлаас ус асуух нь байж боломгүй сонсогдож болох ч энэ бол энгийн үзэгдэл байлаа.
Харин одоо энэ буйдхан газрын иргэд  гэртэйгээ ойр жижигхэн улаан тоосгон худгаас усаа авдаг болсон. Иргэдийн магнай тэнийжээ. Хаалга тогшин танайх “Ус өгөх үү” гэж асуух шаардлагагүй болжээ. Тэд санаачилгаараа нэгдэн 54 сая төгрөгийн санхүүжилтээр худагтай болсон түүхийг өгүүлье.  ​​

Иргэн Д.Энхсайханы худаг барих санаачилга хуруу инчдэх мэт хялбар бүтчихээгүйг түүний өнөөдрийг хүртэл уйгагүй зүтгэсэн хоёр жилийн урт замнал харуулна. Гол саад бэрхшээл төрийн байгууллагуудын зүгээс олгох газрын зөвшөөрөл, гэрчилгээ, бичиг баримт бүрдүүлэх явцад тулгарч байжээ. Эндээс олон жил ужгирч ирсэн төрийн хүнд суртал иргэдийн санаачилга, оролцоог хэрхэн 
​хязгаарлаж, царцааж ирснийг ч харж болох аж. Тэгвэл Д.Энхсайханы санаачилгыг бодитоор хэрэгжиж, төр ба иргэний хамтын ажиллагааны сайн жишгийг бий болгоход хувь нэмэр оруулсан С.Эрдэнэтуултай бид ярилцсан юм. Тэрбээр 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан ба Баяндөхөмийн иргэдийг худагтай болоход дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

С.ЭРДЭНЭТУУЛ: ХУДАГ БАРИХ АЖИЛ ГАЗРЫН АСУУДЛААС БОЛЖ ИХЭЭХЭН УДААШИРСАН

Picture
​Бид иргэн Д.Энхсайханы ирүүлсэн хүсэлтийн дагуу “Орон нутгийн хөгжлийн сан”-д хандаж, багагүй хөөцөлдсөний үр дүнд санхүүжилт авч чадсан.

Гэсэн хэдий ч худаг барихад тохиромжтой газрыг олох, газрын гэрчилгээ, зөвшөөрөл авах зэрэг үйл явц ихээхэн сунжирч, бараг хоёр жил орчмын хугацааг зарцуулсан. 
Баянзүрх дүүрэгт худаг гаргахад тохиромжтой газар ховор байдаг.
​

Гэхдээ иргэд болон бидний зүгээс шат шатны байгууллагуудад шаардлага тавьж, нягт хамтран ажилласны үр дүнд зорьсондоо хүрч, өнгөрсөн долоодугаар сард худгийг ашиглалтад оруулсан.


​Товчхондоо, газрын асуудалтай холбогдох бичиг баримтууд шийдэгдмэгц худаг барих үйл явц маш хурдан өрнөсөн. Энэ чиглэлээр туршлагатай “Эрдэнэ дриллинг” компани уг ажлыг хариуцан хоёр сар орчмын хугацааг зарцуулсан” хэмээн ярьсан юм. ​

С.ОДГЭРЭЛ: УНДНЫ УС АВАХ ХУДАГГҮЙ БАЙГАА НЬ ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДСӨН АСУУДАЛ

Ингээд бид худаг барихад ямар стандарт мөрдөж, юуг анхаарах ёстой болон усны эрүүл ахуйн чанарын үзүүлэлт ямар байдаг талаар тодруулахаар УСУГ-ын Зөөврийн ус хангах албаны дарга С.Одгэрэлтэй холбогдсон юм. Тэрбээр ундны ус авах худаггүй байгаа нь хүний эрх зөрчигдсөн асуудал хэмээн тодотгож байв. 

Youthpolicywatch · УСУГ - Ын Зөөврийн Ус Хангах Албаны Дарга С.Одгэрэлийн Яриа (1)
​"Иргэд тухайн орон нутгийнхаа худаг, усан хангамжид хяналт тавьж, тогтвортой үйл ажиллагааг хангах нь хамгийн чухал"
Мөн "Гэр хороололд худаг, ус түгээх газар байгуулах хүсэлтээ иргэд манай байгууллагад өгдөг. Гэхдээ бидэнд тийм төсөв, хөрөнгө байдаггүй. Иргэд хорооны засаг даргадаа хандаж, шат шатныхаа төлөвлөгөөнд тусгаад Нийслэлийн өмчийн газар бүртгүүлэх шаардлагатай" гэдгийг тэрбээр онцолсон юм.

ОРОЛЦООТОЙ ИРГЭД ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧИРДАГ

"Танд шийдүүлэхийг хүссэн асуудал, өөрчлөхийг зорьж буй санаачилга байвал яг одоо эхлүүлээрэй. Таны дуу хоолой, оролцоо нийгэмд нөлөөлөх ХҮЧ юм."
Баяндөхөмийн иргэд худагтай болсон бяцхан түүхийн эхлэл цэг нь иргэн Д.Энхсайханы санаачилга байв. Түүний эхлүүлсэн ажил бодитоор хэрэгжсэнээр 500 гаруй хүн голоос бус стандарт хангасан худгаас усаа авч байна. Энэ бол иргэдийн оролцооны сайн жишиг. 
​Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6 дугаарт баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах тухай тусгасан байдаг. Түүнчлэн одоо хэрэгжүүлж байгаа үндэсний тэргүүлэх чиглэл, бодлогын нэг болох Монгол Улсын “Алсын хараа 2050”-ын 6.3-т  хүн амын 90 хувийг ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгоно гэж заасан байдаг. 

Та бүхэн доорх инфографикаас Монгол Улсын нийт өрхийн хэд нь төвлөрсөн усан хангамжид холбогдсон, хэд нь зөөврөөр ус авдаг болон хэдэн айл нүхэн жорлон ч үгүй амьдарч буй талаарх тоон үзүүлэлтийг харж болно. Иргэдийнхээ 90 хувийг ундны ус болон шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгоно гэж заасан байдаг “Алсын хараа”-гаа “алдаагүй” гэж найдна.

​ТАЙЛБАР: Үндэсний статистикийн хорооны ​“Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого”-ын нэгдсэн дүнгээс

ИРГЭН ТА ЭРХТЭЙ УЧИР ОРОЛЦООРОЙ!

Иргэдийн оролцооны талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай   зэрэг холбогдох хуулиудад баталгаажуулсан байдаг. Нийгэмдээ өөрчлөлт оруулах, үзэл бодлоо илэрхийлэх, шинийг санаачлах эрх ИРГЭН БҮРД бий. 
  • Хүн бүр амьд явах, аюулгүй, эрүүл гачигдалгүй амьдрах, санал бодлоо хэлэх ЭРХТЭЙ  
  • Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Иргэд шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох ЭРХТЭЙ 
  • Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах нь ард түмний журамт үүрэг МӨН        
  • Иргэн та орон нутгийнхаа төсвийг хэрхэн зарцуулах талаар санал бодлоо илэрхийлэх ЭРХТЭЙ​
  • ​Иргэн та Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд санал өгөх, хяналт тавих, мэдээлэл авах, оролцох ЭРХТЭЙ
  • Монгол Улсын иргэн та нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг хуулийн хүрээнд авах ЭРХТЭЙ

ОРОЛЦООТОЙ ИРГЭД УСЫГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭДЭГ

Монгол Улсын Засгийн газар энэ сарын 13-нд хуралдаж, иргэд, аж ахуйн нэгжийн усны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн хэрэглээ хэвийн түвшнээс өсөж буйг холбогдох албаныхан мэдээлсээр буй.
​ТАЙЛБАР: Нийслэлд орон сууц болон гэр хороололд амьдардаг нэг хүний усны хэрэглээний харьцуулалтыг дээрх инфографикаас та харж байна. Гэр хорооллын оршин суугчид худгаас нэг литр усыг нэг төгрөгөөр худалдан авч, зөөвөрлөн хэрэглэж байхад төвлөрсөн усан хангамжид холбогдсон орон сууцныхан ижил хэмжээний усыг 0.29 мөнгөөр хямд үнээр авч хэрэглэдэг. Мөн өдөрт 25 дахин их ус хэрэглэдэг болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам-наас гаргасан уг судалгаанаас үзэх боломжтой.

ОРОЛЦООТОЙ ИРГЭДИЙН УСАА ХЭМНЭХ ЭНГИЙН АРГА

Picture
  • Суултуурын усыг нэг удаа татахад 6-8 л ус гоождог. Тиймээс суултуурын почкинд савтай ус юмуу, тоосго байрлуулах.
  • Эвдэрхий  цоргоноос жилд 31000 л ус алддаг. Эвдэрсэн  хоолойг даруй солих.
  • Өндөг чанасан усаараа цэцгээ усал.
  • Ус бага зарцуулдаг цорго, шүршүүрийн толгой ашиглах.
  • Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар үрж зүлгэхдээ усаа хааж байгаарай.
  • Хүнс, ногоогоо гоожиж буй усаар бус усаар дүүргэсэн саванд цэвэрлээд дараа нь цэвэр усаар зайлах хэрэгтэй.
  • Ус хэмнэх хамгийн үр дүнтэй арга нь тоолууржуулах.
  • Шүдээ угаахдаа ам зайлах усаа аягандаа хийж хэвших нь чухал.
Багийн гишүүд: О.Хандмаа, Х.Цолмон, Х.Хулан,  Л.Амаржаргал
Бодлогод залуусын хяналт ТББ © 2021