БОДЛОГОД ЗАЛУУСЫН ХЯНАЛТ
  • НҮҮР
    • ДАТА БАНК
  • БИД ХЭН БЭ?
    • БИД ХЭН БЭ?
    • БИДНИЙ ТҮҮХ
    • БИДНИЙ АЛСЫН ХАРАА
  • Бид юу хийдэг вэ?
    • Орон нутгийн төсвөө хянацгаая! >
      • Ковидийн төсөвт иргэд эргэлзэж байна.
      • Хариуцах эзэнгүй эвдэрсэн замаа эзэнтэй k
    • УЛС ТӨР БА СОНГУУЛЬ >
      • Сонгууль 2021: ХОМ
      • ИТХ-г судалсан нь
      • Саналаа өгөхөд бэлдсэн нь
      • ХУУЛИЙН МОНИТОРИНГ 2016-2019
      • 2020 оны сонгуулийн намуудын эцсийн тайлан
      • 2020 онд сонгогдсон гишүүдийн тайлан
      • СОНГУУЛЬ 2020: ЗАРДЛЫН ЯВЦЫН ТАЙЛАН >
        • МАН-аас нэр дэвшигчдийн зардлын явцын тай
        • АН-ын зардлын тайлан
        • Та бидний эвсэл зардлын тайлан
        • Зөв хүн электорат эвсэл зардлын тайлан
        • Шинэ эвсэл зардлын тайлан
        • Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл зардлын та&
        • Монголын ногоон нам зардлын тайлан
        • Ард түмний олонхийн засаглалын нам
        • Зон олны нам зардлын тайлан
        • Хөгжлийн хөтөлбөр нам зардлын тайлан
        • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам зардлын тайлk
        • Ард түмний нам зардлын тайлан
        • Ард түмнээ хайрлая нам зардлын тайлан
        • Гэр хороолол хөгжлийн нам зардлын тайлан
        • Дэлхийн монголчуудын нам
        • Их эв нам зардлын тайлан
        • Бие даан нэр дэвшигчдийн зардлын тайлан
      • Сонгууль 2020: Сайн дурын ажиглалт
    • ЗАСАГЛАЛД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО >
      • Нийтлэл >
        • Citizen 4: Худаг хүртэлх 2 жил
        • Positive: Иргэдээс төр хүртэлх аялал
        • Нийтийн эрх ашгийг хамгаалсан нь
        • dahinsergeegdsenhushuu
        • Баянхонгор аймгийн сэтгүүлчид >
          • Баянхонгор: Хөгжлийн бэрхшээл
          • Баянхонгор: Музейн барилга
          • Баянхонгор: Спорт заал
          • Баянхонгор: Огтонотой булаг
    • СУДАЛГААНЫ САН >
      • Эрх тэгш нийгмийг хүүхэд, залууст
  • БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
    • Сайн дурын ажил
  • НҮҮР
    • ДАТА БАНК
  • БИД ХЭН БЭ?
    • БИД ХЭН БЭ?
    • БИДНИЙ ТҮҮХ
    • БИДНИЙ АЛСЫН ХАРАА
  • Бид юу хийдэг вэ?
    • Орон нутгийн төсвөө хянацгаая! >
      • Ковидийн төсөвт иргэд эргэлзэж байна.
      • Хариуцах эзэнгүй эвдэрсэн замаа эзэнтэй k
    • УЛС ТӨР БА СОНГУУЛЬ >
      • Сонгууль 2021: ХОМ
      • ИТХ-г судалсан нь
      • Саналаа өгөхөд бэлдсэн нь
      • ХУУЛИЙН МОНИТОРИНГ 2016-2019
      • 2020 оны сонгуулийн намуудын эцсийн тайлан
      • 2020 онд сонгогдсон гишүүдийн тайлан
      • СОНГУУЛЬ 2020: ЗАРДЛЫН ЯВЦЫН ТАЙЛАН >
        • МАН-аас нэр дэвшигчдийн зардлын явцын тай
        • АН-ын зардлын тайлан
        • Та бидний эвсэл зардлын тайлан
        • Зөв хүн электорат эвсэл зардлын тайлан
        • Шинэ эвсэл зардлын тайлан
        • Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл зардлын та&
        • Монголын ногоон нам зардлын тайлан
        • Ард түмний олонхийн засаглалын нам
        • Зон олны нам зардлын тайлан
        • Хөгжлийн хөтөлбөр нам зардлын тайлан
        • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам зардлын тайлk
        • Ард түмний нам зардлын тайлан
        • Ард түмнээ хайрлая нам зардлын тайлан
        • Гэр хороолол хөгжлийн нам зардлын тайлан
        • Дэлхийн монголчуудын нам
        • Их эв нам зардлын тайлан
        • Бие даан нэр дэвшигчдийн зардлын тайлан
      • Сонгууль 2020: Сайн дурын ажиглалт
    • ЗАСАГЛАЛД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО >
      • Нийтлэл >
        • Citizen 4: Худаг хүртэлх 2 жил
        • Positive: Иргэдээс төр хүртэлх аялал
        • Нийтийн эрх ашгийг хамгаалсан нь
        • dahinsergeegdsenhushuu
        • Баянхонгор аймгийн сэтгүүлчид >
          • Баянхонгор: Хөгжлийн бэрхшээл
          • Баянхонгор: Музейн барилга
          • Баянхонгор: Спорт заал
          • Баянхонгор: Огтонотой булаг
    • СУДАЛГААНЫ САН >
      • Эрх тэгш нийгмийг хүүхэд, залууст
  • БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
    • Сайн дурын ажил

ЭРГЭЛЗЭЭГ ЭРГЭЦҮҮЛЭХ НЬ: УЛАМЖЛАЛТ ХАЙРЦАГ БА УХААЛАГ МАШИН  

Picture
2008 оны долдугаар сарын 1-нд болсон харамсалтай үйл явдлын дараа залуу хүнийхээ хувьд
"Би нийгэмдээ юу хийж чадах вэ?” гэсэн эмзэглэлээс үүдэн сайн дураараа сонгуулийн ажиглагч хийж үзэхээр шийдсэн хэмээн ярьж буй энэ залууг А.Балдангомбо гэдэг.
Тэрээр сонгуулийн үйл явцыг аливаа нам эвсэл, нэр дэвшигчээс үл хамааран иргэдийг төлөөлөн хяналт тавьж ажилладаг 500 гаруй идэвхтэй залуусын нэг юм. 

Сонгуулийн санал авах, тоолох үйл явцад судалгаанд хамрагдсан залуучуудын, 53 хувь нь ер нь эргэлзээтэй, 20 хувь нь огт итгэлгүй гэж хариулжээ. ​

Улс төрийн үйл явцад ямар нэг байдлаар оролцож байгаа залуучуудаас ямар хэлбэрээр оролцож байгааг нь асуухад 6,3 хувь нь улс төрийн намын гишүүний хувиар, 8 хувь нь улс төрийн намыг идэвхтэй дэмжиж, 70,8 хувь нь сонгуульд саналаа өгч, 9,7 хувь нь УИХ, ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж, санал, хүсэлтээ илэрхийлж, 10,1 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан санал бодлоо хэлж, 20,2 хувь твиттер, 40,7 хувь нь фэйсбүүкээр санал бодлоо илэрхийлж оролцдог гэж хариулсан байна.
​​Залуучуудын оролцооны хамгийн түгээмэл хувилбар болох сонгуульд саналаа өгөх, санал тоолох үйл явцын талаар залуучуудын сэтгэл ханамж ямар байгааг тодруулахад судалгаанд хамрагдсан залуучуудын 5 хувь нь сэтгэл ханамж өндөр, 35 хувь нь ер нь сэтгэл ханамжтай, 37 хувь нь сэтгэл ханамжгүй, 23 хувь нь хэлж мэдэхгүй гэж хариулсан.
Program YPW · Судалгааны тайлбар

​Санал тоолох төхөөрөмжийн талаар бид мэддэггүй болохоор л итгэдэггүй юм билээ гэдгийг хэлмээр байна.

​Эргэлзээ, үл итгэх байдлалдаа тодруулга авах хүсэлтэйгээр ажиглалт буюу хөндлөнгийн хяналтыг хийсэн түүний ярилцлагаас эргэлзээг эргэцүүлэх боломжтой юм. ​

​Санал тоолох машинтай холбоотой хүмүүсийн дунд үүсдэг түгээмэл эргэлзээтэй асуултуудад А.Балдангомбо өөрийн сонгуулийн хөндлөнгийн ажиглагч хийсэн туршлага, мэдлэгтээ үндэслэн бодит хариултуудыг өгөв. 


Тодруулбал: 
  1. Санал тоолох машин хэрхэн ажилладаг вэ? 
  2. Санал тоолох машиныг сонгуулийн санал хураалтын үед өөр машинаар сольж болох уу? 
  3. Санал тоолох машиныг хакердаж болох уу? 
  4. Санал тоолох машиныг хэрхэн хянадаг вэ? Давхар хяналтын тооллого хийдэг үү?

Сонгуулийн өдөр санал авах, үйл явцыг хянаж ажиглахаас өмнөх хяналт баталгаажуулалтыг давхар олон байгууллагууд хамтран хийдэг. ​

“Шударга Сонгуулийн Төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээ” нь 2008 оноос эхлэн Сонгуулийн автоматжуулсан системд хөндлөнгийн хяналтыг хийж байна. Тус сүлжээний гишүүн МИДАС ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргалын санал тоолох автомат машин болон түүний ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан богино хэмжээний бэлтгэсэн видео нь сонгуулийн хөндлөнгийн ажиглагч А.Балдангомбын ярьсан агуулгатай нийцэж байв. ​

Энэхүү инфографик мэдээллээс саналын хуудас нийт нэрсийн жагсаалтад бүртгэлтэй буюу санал өгөх хүний тоогоор битүүмжлэгдэн ирдэгийг, зарцуулалт буюу санал зөв тэмдэгдэн санал өгсөн хүний тоогоор хэдэн санал тоологдсон, хүчингүй буюу саналаа буруу тэмдэглээд хэдэн саналын хуудас үрэгдсэн, хэдэн саналын хуудас шинээрээ буюу ашиглагдаагүй талаарх нэгдсэн тоо мэдээлэллийн дүн зэргийг харах боломжтой. Ямар нэг байдлаар санал тоолох төхөөрөмж алдаатай ажилладаг гэдэг эргэлзээг нийт саналын хуудасны зарцуулалт болон санал өгсөн хүний тоотой тулган харахад л тайлагдах боломжтойг эндээс харж болно. 
Infographic Modern
Infogram

ямар дүгнэлт хийх вэ? Залуус аа!

Сонгуулийн автоматжуулсан системд шилжсэнээр санал хураах, тоолох, дүнг нэгтгэх үйл явц илүү хялбар болж, цаг хугацаа хэмнэж эхэлснээс гадна эргээд хяналтын тооллогыг гараар давхар хийх боломжийг бий болгосноороо манай улсын хувьд дэвшилтэт алхам болсон нь харагдаж байна. Мөн Иргэний нийгмийн тодорхой байгууллагуудын зүгээс сонгуулийн санал хураах үйл явц, санал тоолох автомат төхөөрөмжийн найдвартай ажиллагааг давхар хянах замаар идэвхтэй оролцох болсон нь сонгуулийн энэ хүртэлх үйл ажиллагаанд элдэв будлиан гарах эрсдэлийг эрс бууруулжээ.
2012 оноос хойш сонгуулийн хөндлөнгийн ажиглагчаар ажилласан А.Балдангомбын хувийн туршлагадаа тулгуурласан бодит яриа болон “Шударга Сонгуулийн Төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ээс  Сонгуулийн автоматжуулсан системд хөндлөнгийн мониторинг хийсэн тайлан, мөн тус сүлжээний гишүүн МИДАС ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргалын тайлбар видео зэрэг нь сонгогчид санал тоолох автомат машины ажиллагаанд итгэж болохуйц найдвартай эх сурвалж болж чадаж байна. ​​
Тиймээс санал тоолох автомат машинд итгэхгүй байна гэсэн үндэслэлээр сонгуулийн идэвх, оролцоогоо бууруулах нь залуучууд өөрсдийн төлөөллийг сонгох, хянах, ирээдүйгээ өөрчлөн шинэчлэх боломжоосоо сайн дураар татгалзаж байгаагаас ялгаагүй. Энэ ч үүднээс залуус бид сонгуулийн талаарх ойлголт, мэдлэгээ тэлж, сонгуульд саналаа идэвхтэй өгөх замаар оролцоогоо сайжруулах нь илүү нээлттэй, ил тод, шударга, хүн бүрт ээлтэй нийгмийг бүтээх эхний алхам билээ. 

Picture
Ашигласан эх сурвалжууд:
  • http://forum.mn/res_mat/OSF/Election%20Monitoring%20Report_pages.pdf
  • http://ivote.mn/files/kas_45694-1522-18-30.pdf
  • http://forum.mn/res_mat/res_mat-31.pdf
  • https://sanal.mn/
  • https://gogo.mn/r/0q8w5?fbclid=IwAR2Q6DSyJlJlCSBlsIi4nCLGOpJhJq-J6F3hOFaDNUqpwrUb_LSrsRaUAm8
  • https://dnn.mn
Залуу сонгогч та сонгуульдаа оролцох уу? ​
Бодлогод залуусын хяналт ТББ © 2021